- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ
 
Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул Онцгой байдлын болон Эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг баримтлан тус шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсонтой холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 7-ны өдрийг дуустал хугацаанд Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн шүүх хуралдаан явуулахгүй болсныг мэдэгдэж байна.
Дээрх хугацаанд тус давж заалдах шатны шүүхэд хандаж гаргаж буй өргөдөл, гомдол, хүсэлт, албан бичгийг тус шүүхийн тамгын газрын n_davakh_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудангаар болон цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа /утас-7000-7277/ 2021 оны 5 дугаар сарын 5, 7-ны өдрүүдэд ажиллах болно.
Үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт та бүхэн хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьчилан сэргийлнэ үү.
 
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН
ГАМШГААС ХАМГААЛАХ ШУУРХАЙ ШТАБ
2021.05.03