- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

Нийт ажилтнуудад хандсан анхааруулга, санамж

Нийт ажилтнуудад хандсан анхааруулга, санамж

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлж хүн бүр амны хаалт/ макс/-ыг тогтмол зүүж, гараа сайтар савандаж угааж, дархлаагаа дэмжих хүнс хэрэглэж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, зөвхөн “гэр-ажлын газар” гэсэн маршрутаар явах, ажлын цагаар гарч орохгүй байх, хэрэв дэлгүүр орох, эмийн сан гэх мэт гарах чухал шаардлага гарсан тохиолдолд амны хаалт, бээлий, малгай өмсөж халдвар хамгааллын дэглэмийг сахих, ажлын өрөө тасалгаандаа тогтмол агаар сэлгэлт хийж, өрөө, тасалгаагаар орж, гарахгүй байх, өрөөний агааржуулалт, хувийн ариун цэврээ чанд сахиж халдвараас урьдчилан сэргийлэн өөрийн болон гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаар тавьж хүн бүр хариуцлагатай байхыг анхааруулж байна.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шуурхай штаб