- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

Шүүх хуралдааны тойм 2020.10.22

Шүүх хуралдааны тойм 2020.10.22

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

  шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Пүрэв гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

 

                                                                                                                                     

            Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30ы өдрийн 841 дугааршийтгэвэртэй, П.Буянцэнгэлд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг хохирогч Б.Болормаагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.                     

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10ы өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Ундармаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Ундармаа, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ундармаа цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.                                 

 

  1. 3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 560 дугааршийтгэх тогтоолтой, В.Батсүхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч В.Батсүхийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч В.Батсүх цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.                     

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1515 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Дамба-Очирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Дамба-Очирын өмгөөлөгч Ш.Амарбаяр, Э.Гөнхөлөг нарын гаргасан гомдлуудыг хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Д.Дамба-Очирын өмгөөлөгч Б.Гүнбилэгээс “...шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа тул хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү...”, шүүгдэгч Д.Дамба-Очирын өмгөөлөгч Э.Ганхөлөгөөс “...шүүх хуралдаан давхцсан...” талаар хүсэлтүүд гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж, хуралдааныг товыг жич товлон зарлан хэргийн оролцогч нарт мэдэгдэхээр болсон.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.      

 

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 498 дүгээр шийтгэх тогтоолтой, И.Амартүвшин, Б.Алтайбаатар, И.Анхбаяр, Б.Чулуунбаатар, Я.Өлзийбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч И.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, шүүгдэгч Б.Чулуунбаатар, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүгдэгч Б.Алтайбаатар, түүний өмгөөлөгч Г.Тамир, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Я.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч И.Амартүвшин, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, иргэний нэхэмжлэгч Х.Уртнасан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.                  

 

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 616 дугааршийтгэх тогтоолтой, Д.Ган-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Ган-Эрдэний өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.          

 

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29ий өдрийн 514 дүгээршийтгэх тогтоолтой, Б.Бат-Эрдэнэ, Н.Нандин-Эрдэнэ нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ш.Батбаярын өмгөөлөгч Д.Ганбат, Ш.Уранчимэг нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1349 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Ариунболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цогтсайхан, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, Р.Булгамаа нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Хохирогч хууль ёсны төлөөлөгч Ц.Цогтсайханаас “...Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох...” талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 883 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Батсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Б.Батчулууны гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.

 

  1. Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 536 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Сундуйд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Сундуйгийн өмгөөлөгч Н.Буянжаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26ы өдрийн 2953 дугааршүүгчийн захирамжтай, Б.Дашцэрэнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалтай хэргийг шүүгдэгч Б.Дашцэрэнгийн өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Билгүүн