- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2020.10.20

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2020.10.20

 
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
  шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм
2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Мягмар гариг
1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим
 
                                                                                                                                     
            Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               
  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Баттогтох, Б.Батхаан, Б.Ганболд, О.Мөнх-Эрдэнэ, С.Өсөхбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Ганболд, шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүх хуралдаанд шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ цахим сүлжээгээр оролцсон/
Шүүхийн тогтоолд: Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батхааны өмгөөлөгч Н.Энхбаатар нь “...Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй...” тул  шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулсан.
Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ.                  
 
  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 733 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Маналд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг бага насны хохирогчийн өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч Г.Манал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Манал цахим сүлжээгээр оролцсон/
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ.                              
 
  1. 3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1525 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Батбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Р.Оюунбадам нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ.                  
 
  1. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр шүүгчийн захирамжтай, М.Батбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Д.Аянагүлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Б.Ариунхишиг.        
 
  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 659 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Амгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Б.Ариунхишиг.                    
 
  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1813 дугаар шүүгчийн захирамжтай, З.Мөнхсуурьд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Б.Ариунхишиг.        
 
  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 744 дүгээр шийтгэх тогтоолтой, Л.Мөнхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Л.Мөнхбатын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Б.Ариунхишиг.
 
  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1305 дугаар шийтгэвэртэй, Д.Өлзийд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Шүүхийн тогтоолд: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “...прокурор Ж.Сувданчимэгийн ар гэрт гачигдал гарсан...” талаар албан бичиг ирүүлснийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулсан.
Илтгэгч шүүгч: Б.Ариунхишиг.
 
 
 
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм
2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Мягмар гариг
2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим
 
                                                                                                                                     
            Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               
  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 688 дугаар цагаатгах тогтоолтой, Р.Баярт-Од, Д.Баямба нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Г.Батхишигийн өмгөөлөгч Я.Баярсайхан, Д.Цэнгэлмаа, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Багахүү нарын гаргасан гомдлууд, прокурор А.Маралын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав.                     
 
  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 723 дугаар шийтгэх тогтоолтой, БНХАУ-ын иргэн Нго Куанг Тоанд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Ш.Саранчимэгийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүгдэгч Нго Куанг Тоаны өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ.             
 
  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Өлзийдүүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Өлзийдүүрэн, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ.             
 
  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 685 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Бат-Эрдэнэ, Б.Наранцацрал, Н.Сандагсүрэн, И.Сарантуяа, Ш.Тунгалаг, Д.Дашдорж, Б.Хашбат, Д.Бүүвэйбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Д.Оюунгэрэлийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, хохирогч Н.Уянга, А.Болортуул, шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Д.Бүүвэйбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Уранцэцэг, шүүгдэгч Б.Наранцацрал, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг нарын хамтран гаргасан гомдол, шүүгдэгч Б.Наранцацралын өмгөөлөгч Ч.Энхтөвшин, шүүгдэгч Н.Сандагсүрэн, түүний өмгөөлөгч Г.Цагаан, шүүгдэгч И.Сарантуяа, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, Г.Батцэцэг нарын хамтран гаргасан гомдол, шүүгдэгч Ш.Тунгалаг, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг, Г.Хандсүрэн, шүүгдэгч Д.Дашдорж, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Хашбат, түүний өмгөөлөгч Б.Даваа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ, Б.Наранцацрал, Н.Сандагсүрэн, И.Сарантуяа, Ш.Тунгалаг, Д.Дашдорж, Б.Хашбат, Д.Бүүвэйбаатар нар цахим сүлжээгээр оролцсон/
Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Н.Бат-Эрдэний өмгөөлөгч Н.Ууганцэцэгээс “...Шүүх хуралдаан давхцсан...”, шүүгдэгч Б.Хашбатын өмгөөлөгч Б.Даваагаас “...эрүүл мэндийн шалтгааны улмаас хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон...” талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулсан.
Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.
 
  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 747 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Зоригтбаатар, С.Батжаргал нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ц.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан, шүүгдэгч С.Батжаргал, түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч С.Батжаргалаас “...Хөдөө орон нутагт ажлаар явж байгаа, шүүх хуралдаанд биечлэн оролцох...” талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулсан.
Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.       
 
  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 637 дугаар шийтгэвэртэй, Ариг банк ХХК-д холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг Ариг банк ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Б.Оргилсайханы гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.                   
 
 
Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Билгүүн.