- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

 

Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд тогтмол зохион байгуулж ирсэн билээ.
 
"Ковид-19"-ийн халдвартай холбогдуулан иргэдийг олноор цуглуулах боломжгүй байгаа тул 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөхөөр боллоо. Иргэн та маргааш 09:00-17:00 цагийн хооронд дээрх дугааруудад холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой юм.
Эх сурвалж http://www.shuud.mn/a/521021;