- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Пүрэв гариг 2

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Пүрэв гариг 2

 

                                                                                

            Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13ы өдрийн 84 дүгээршийтгэх тогтоолтой, Н.Аягүл, С.Кулдан нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч С.Кулдан, түүний өмгөөлөгч С.Сүхболд нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Батзориг.                        

 

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 1ий өдрийн 441 дүгээрцагаатгах тогтоолтой, Л.Мөнхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Б.Мягмаржавын гаргасан гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюунболд нь шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй ба шүүгдэгч Л.Мөнхбатаас “...шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020.07.23-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Б.Батзориг.

 

  1. 3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3ы өдрийн 346 дугааршийтгэх тогтоолтой, Б.Шинэбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Шинэбаяр, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Батзориг.

                                                                                                           

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2ы өдрийн 338 дугааршийтгэх тогтоолтой, Б.Нэргүйд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 11.7_2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Нэргүй, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, А.Батнасан, хохирогч Э.Энхзаяа, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Нэргүй цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Батзориг.

 

Тойм гаргасан: Олон нийттэй харилцах мэргэжилтэн А.Түвшинзаяа.