- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн байрны дулааны шугам сүлжээг шинэчлэх асуудал

Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн байрны дулааны шугам сүлжээг шинэчлэх асуудал

Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн байр нь анх 1980 онд Ардын боловсролын яамны өргөтгөл байраар баригдаж ашиглалтанд орж байсан түүхтэй ба уг байранд 2000 оны 4 дүгээр сараас эхлэн “Нийслэлийн шүүх” нэртэйгээр шүүхийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхлэн өнөөдрийг хүрч байна.

Өнгөрсөн хугацаанд тус шүүхийн байрны дулааны шугам сүлжээнд засвар, шинэчлэлт огт хийгдээгүй бөгөөд тухайн барилга байгууламжийн ашиглалтын насжилттай холбогдуулан шүүхийн байрны дулааны шугам сүлжээг шинэчлэн сайжруулах нэн шаардлага бий болсон учраас тус давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас шүүхийн байрны дулааны шугам сүлжээнд засвар, шинэчлэлийн ажил хийлгэх төсөв хөрөнгийг  шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

 

Дулааны шугам сүлжээний нөхцөл байдлыг фото зургаар харуулбал:



Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар