- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2020.05.14-НИЙ ПҮРЭВ ГАРАГ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2020.05.14-НИЙ ПҮРЭВ ГАРАГ

 
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм
2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Пүрэв гариг
1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим
 
                                                                                                                                     
            Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               
  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолтой, Х.Жамцад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1_2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Э.Халиуны бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.    
 
  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолтой, О.Батбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч О.Батбаярын өмгөөлөгч Ц.Энхбаяр, Н.Мандах нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүх хуралдаанд шүүгдэгч О.Батбаяр цахим сүлжээгээр оролцсон/
Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч О.Батбаяр тус шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцохдоо “Шүүх хуралдаанд манай өмгөөлөгч Н.Мандах ирээгүй байна.  Би шүүх хуралдаанд Н.Мандах өмгөөлөгчийг оролцуулмаар байна. Шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020.05.21-ний өдөр хүртэл хойшлуулсан.
Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.    
 
  1. 3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 937 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Сумъяад холбогдох Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хэрэг материалыг прокурор М.Сансарсайханы бичсэн дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ...хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж  шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.                    
 
  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолтой, О.Шинэбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1_3 дугаар зүйлийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч О.Шинэбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүх хуралдаанд шүүгдэгч О.Шинэбаяр цахим сүлжээгээр оролцсон/
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.        
 
  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Гэрэлтөрд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Э.Гэрэлтөрийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав.                     
 
  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Тэрбишид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Х.Тэрбиш, түүний өмгөөлөгч Б.Пүрэвдорж, Д.Цэвээнцэрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав.                                 
 
  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Гантөмөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Гантөмөрийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав.         
 
  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Дэлгэрмаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор С.Энхтуулын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав.         
 
  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Эрдэнэболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав.         
 
  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолтой, М.Алтанбагана, Б.Уянга нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2_2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Уянгын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Д.Очмандах.
 
  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолтой, О.Мөнхдүүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Э.Оюунтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Д.Очмандах.
 
  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Мөнх-Очир, У.Сүхбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч У.Сүхбаатарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүх хуралдаанд шүүгдэгч У.Сүхбаатар цахим сүлжээгээр оролцсон/
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Д.Очмандах.
 
  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Начинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 17.1_2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Начингийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Начин цахим сүлжээгээр оролцсон/
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Д.Очмандах.
 
 
 
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм
2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Пүрэв гариг
2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим
 
                                                                                                                                     
            Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               
  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Очирсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3_3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Очирсүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Очирсүрэн цахим сүлжээгээр оролцсон/
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.
 
  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолтой,Б.Энхмөнх, О.Итгэл нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Энхмөнх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Авралхүү нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Энхмөнх цахим сүлжээгээр оролцсон/
Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Б.Энхмөнх тус шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцохдоо “...өөр өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020.05.21-ний өдөр хүртэл хойшлуулсан.
Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.                      
 
  1. 3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Баярдаваад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1_2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч С.Баярдаваагийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.                                  
 
  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 490 дүгээр шүүгчийн захирамжтай, Г.Алтанд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг яллагдагч Г.Алтангийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ...хэрэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн ажиллагаа хийлгүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.          
 
  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Алтангэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Алтангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Ц.Оч.           
 
  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Бямба-Очирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3_2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Уранчимэг, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү, хохирогч “Тайган булаг” ХХК-ийн захирал Я.Мягмарсүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Ц.Оч.
 
  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 450 дугаар шийтгэвэртэй, Д.Эрдэнэбаярт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогч Д.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч С.Энхбат нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Ц.Оч.
 
  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолтой, Ш.Саруулд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 16.8 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ш.Саруул, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Саруул цахим сүлжээгээр оролцсон/
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Ц.Оч.             
 
  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолтой, А.Мөнх-Эрдэнэ, Н.Бямба-Отгон, Д.Нямдулам, Ч.Энхболд, М.Эрдэнэ, А.Бадамсэрээжид, Т.Тэмүүлэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3_2 дугаар зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ч.Энхболдын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүх хуралдаанд шүүгдэгч М.Эрдэнэ, А.Бадамсэрээжид нар цахим сүлжээгээр оролцсон/
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ...хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.          
 
  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 1530 дугаар шүүгчийн захирамжтай, А.Шинэдэлгэрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Н.Түвшинбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.          
 
  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 433 дугаар шийтгэх тогтоолтой, О.Боргилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7_1 дугаар зүйлийн 1.1, 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч О.Боргил, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Бадам нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүх хуралдаанд шүүгдэгч О.Боргил цахим сүлжээгээр оролцсон/
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ...О.Боргилыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.          
 
  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Ганхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.          
 
 
 
 
 
Тойм гаргасан: Олон нийттэй харилцах мэргэжилтэн А.Түвшинзаяа.