- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Коронавируст /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, удирдлагыг нягтруулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгаалал, хариу арга хэмжээний дадлага сургуулийг Улсын Онцгой комиссоос Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж, тухайн өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, иргэд болон автомашины хөдөлгөөн, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн хязгаарлах болсон талаар Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос “Мэдэгдэл” ирүүлсэн тул 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шаты шүүх ажиллахгүй болохыг мэдэгдье.

 

 

Нийслэлиййн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар.
2020.05.06