- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

ШИНЭ КОРОНОВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ШҮҮХИЙН БАЙРАНДАА АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖЛЫГ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ШИНЭ КОРОНОВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ШҮҮХИЙН БАЙРАНДАА АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖЛЫГ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01/161 дугаар “Үүрэг даалгавар өгөх тухай” албан тоот бичиг, мөн тус давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/16 дугаар тушаал /Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай/-д тус тус заасны дагуу тус шүүхийн Тамгын газраас нийт шүүгч, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнууд, мөн шүүхээр үйлчлүүлж буй иргэд, олон нийтийг Шинэ короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах, өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

 

Шинэ короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус шүүхийн Тамгын газрын болон шүүхийн байрны гадна болон дотор талд өөрсдийн дотоод нөөц бололцоогоор ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлуудыг өдөр тутамд хийж байгаагаас гадна 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагт Ариутгал халдваргүйжүүлэлтийн “Гангаболд” ХХК-ний мэргэжлийн хүмүүсийг шүүхийн байранд дахин ирүүлж “Агаарын ариутгал”, “Шавьжийн устгал-ын ажлыг иж бүрэн цогцоор нь /шүүхийн бүх өрөө тасалгаанууд, шүүх хуралдааны танхимууд, ариун цэврийн өрөөнүүд, коридор, шат, автомашины гарааж зэрэг/ хийлгэж ариутган халдваргүйжүүлж, халдвар гарахаас урьдчилан сэргийллээ.

  Snow 

  

Шүүхийн Тамгын газрын болон шүүхийн байр, 1, 2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим, Шүүхийн сургалт, зөвлөгөөний танхим зэргийн агааржуулалт, цэвэрлэгээг тогтмол хийж байгаагаас гадна шүүгч, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудыг гараа тогтмол савандаж угаахын зэрэгцээ гараа ариутгаж байхыг, мөн амны хаалтыг тогтмол зүүлгүүлж хэвшүүллээ. Энэ талаар өглөө бүр 9 цагт дотоод сүлжээгээрээ шүүгч, шүүхийн бусад ажилтнуудад “Санамж” илгээж сануулж анхааруулж байна.

         

                САНАМЖ:  ӨДРИЙН МЭНД. Шинэ короновирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд:

Амны хаалт /маск/-аа тогтмол зүүх

Гараа сайтар савандаж угаах

Гараа угаасныхаа дараа гар ариутгагч, халдваргүйжүүлэгч уусмалыг хэрэглэх

Өрөө,  тасалгаандаа ойр ойрхон агаар оруулж агаарын солилцоо хийх нэн шаардлагатай.  Эдгээр зүйлсийг өдөр тутамдаа хэвшил болгож, өөрсдийн эрүүл мэнддээ анхаарал тавина уу.

Мөн шүүхийн тамгын газрын болон шүүхийн байранд /үүдний хэсэг, Мэдээлэл лавлагааны өрөө, ариун цэврийн бүх өрөөнүүдэд/ ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, гар ариутгах шингэн саванг, мөн хүний биеийн халууныг зайнаас хэмжих багажийг хамгаалалтын цагдаад хүлээлгэн өгч тус шүүхээр үйлчлүүлэхээр ирж байгаа иргэд, хэргийн оролцогчдын биеийн халуунд хэмжилт хийж хянан шүүхийн байр руу нэвтрүүлж байна. Түүнчлэн шүүх хуралдааны танхимуудын хаалганы бариул, шатны бариул болон бусад хэсгүүдийг 2 цаг тутамд ариутгалын бодистой алчуураар арчилж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж хэвшүүллээ.

           Тус шүүхээр үйлчлүүлэхээр, мөн шүүх хуралдаанд оролцохоор ирж байгаа иргэд, хэргийн оролцогчдыг амны хаалттай ирэхийг сануулсан зарлалыг шүүхийн байрны үүдэнд болон шүүхийн  цахим хуудсандаа тогтмол байршуулан ажиллаж байна. 

 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

2020.03.16