- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТНУУДЫН 2019 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ДҮГНЭЖ УРАМШУУЛЛАА.

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТНУУДЫН 2019 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ДҮГНЭЖ УРАМШУУЛЛАА.

Тус давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын ажилтнуудын 2019 оны ажлын гүйцэтгэл, үр дүнг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дүгнэж цалингийн шатлал ахиулах,  мөнгөн урамшуулал олгох, зэрэг дэв шинээр болон ахиулан олгох зэргээр шударгаар үнэлж дүгнэлээ.
2019 онд тус давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын дагуу 14 албан хаагчид зэрэг дэв шинээр болон ахиулан олгуулах саналыг холбогдох баримтуудыг бүрдүүлэн Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлэн  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 69 дугаар тушаалын дагуу шинээр 6, ахиулан 2 албан хаагчид зэрэг дэвийн нэмэгдлийг, мөн Монгол Улсын Засгийн газрын 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт ёсоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу захиргааны 5 албан хаагчид нэмэгдлийг тус тус тооцон олгосон байна.
“Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын цалинг Тамгын газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар тушаалаар шинэчлэн тогтоов.
Төрийн үйлчилгээний 16 албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж хууль тогтоомжийн хүрээнд ажил үүргээ хангалттай гүйцэтгэсэн, хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчдад ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх санаачилгыг нь дэмжиж, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу ур чадварын нэмэгдлийг, мөн шүүхийн захиргааны ажилтнуудад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 47 тоот тушаалын 11 дүгээр хавсралт /Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээ/-нд заасны дагуу үнэлгээг өгч зохих мөнгөн урамшууллыг тус тус тооцож олголоо.
 
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?