- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

МОНГОЛ УЛСЫН ШҮҮГЧИД ТАЙВАНЬ УЛСЫН ШҮҮГЧДИЙН АКАДЕМИД ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ БАЙНА.

МОНГОЛ УЛСЫН ШҮҮГЧИД ТАЙВАНЬ УЛСЫН ШҮҮГЧДИЙН АКАДЕМИД ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ БАЙНА.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Тайваний улсын Шүүхийн ерөнхий газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Тайваний шүүгчдийн академид туршлага солилцох 14 дэх удаагийн сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эхэлсэн юм.

Энэ удаагийн сургалтаар онлайн хэрэг мэдүүлэх систем болон цахим лавлагаа, шүүхээс олон нийттэй хэрхэн харилцаж, хамтран ажилладаг, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд явуулж буй Тайваны улсын шүүхийн бодлого, үйл ажиллагааны талаар туршлага судалж буйгаараа онцлог болж байгаа ажээ.

Энэхүү туршлага солилцох сургалтын багийг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг ахалсан бөгөөд уг багт бүх шатны шүүхийн 13 шүүгч, шүүхийн захиргааны 2 ажилтан оролцож байгаа ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхээс шүүгч Д.Цогтсайхан нар оролцож байгаа юм.

Дээрх сургалт нь 12 дугаар сарын сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР.