- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2019.12.03-НЫ МЯГМАР ГАРАГ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2019.12.03-НЫ МЯГМАР ГАРАГ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм
2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Мягмар гариг
2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим
                                                                                   
            Эхлэх: 09.00 цаг                                                                                                                                                                                              
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3164 дүгээр шүүгчийн захирамжтай, А.Даш-Өлзийд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор И.Ариунсанаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв. 
Илтгэгч шүүгч: Б.Зориг
2. Давж заалдах гомдлоосоо татгалзсан.
3. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар  сарын 13-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Өлзийжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Ч.Болорчулууны гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 
Илтгэгч шүүгч: Б.Зориг
 
4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1377 дугаар шийтгэх тогтоолтой, М.Түвшинжаргал, Б.Сундуйжав нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч М.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, шүүгдэгч Б.Сундуйжав, түүний өмгөөлөгч Я.Батханд, А.Ундрах нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Б.Зориг
 
5. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 976 дугаар шийтгэвэртэй, Б.Хишигбаатарт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ирүүлсэн хэргийг холбогдогч Б.Хишигбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Б.Зориг
 
6. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1033 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Ганзоригт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Ганзоригийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Д.Очмандах
 
7. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1023 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Шинэтөр, Г.Гансүрэнхор Ц.Эрдэнэбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Гансүрэнхорын өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Д.Очмандах
 
8. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 608 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Самбууд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Самбуугийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюушийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг
 
9. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дүгээр сарын 03-ны өдрийн 2161 дүгээр шүүгчийн захирамжтай, Ц.Нямхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Н.Ундрахын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг
 
10. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар  сарын 16-ны өдрийн 1580 дугаар шүүхийн тогтоолтой, Н.Наранбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Н.Наранбаатарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Наранбаатар цахим сүлжээгээр оролцов/
Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг
 
11. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1519 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Бат-Оргилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Э.Уранбайгалийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.  шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг
 
12. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 174 дүгээр шүүгчийн захирамжтай, М.Алтансүхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Д.Аянагүлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Утас 70007277