- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

"ТӨРИЙН АЛБАНЫ ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ" СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ТӨРИЙН АЛБАНЫ ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ" СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

     Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас “Төрийн албаны эрх зүйн шинэтгэл” /Хөдөлмөрийн харилцаа/ сэдэвт сургалт”-ыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагт тус шүүхийн Тамгын газрын байранд зохион байгууллаа.
     Сургалтыг Монгол Улсын гавьяат хуульч, Төрийн албаны зөвлөлийн гишүүн асан Намжилдоогийн Чадраабал удирдан явуулж Төрийн албаны түүхэн ойлголт, Төрийн албаны тухай хууль 4 удаа хэрхэн өөрчлөгдөн шинэчлэгдэн батлагдаж байсан талаар болон энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн талаарх ойлголт, төрийн албанд тавигдах шаардлага, болзол, шалгуур, төрийн албан дахь хөдөлмөрийн харилцаа, төрийн албанаас чөлөөлөх үндэслэл зэрэг тодорхой асуудлуудын хүрээнд мэдээлэл өгсөн юм.
     Түүнээс гадна Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас батлагдан гарч одоо мөрдөгдөж буй нийт 43 журмын талаарх ойлголт, мэдээллийг тус шүүхийн Тамгын газрын ажилтнуудад өгсний зэрэгцээ тэдний асуусан асуултанд хариулт өгөх зэргээр санал, бодлоо чөлөөтэй солилцов.  
      Дээрх сургалтанд тус давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 30 гаруй ажилтнууд идэвхтэй оролцсон бөгөөд тухайн ажилтан нь өөрт ойлгомжгүй байгаа, мөн тулгамдсан асуудлынхаа талаар асууж тодруулах боломж нөхцлийг  бүрдүүлсэн сайхан сургалт болж өндөрлөлөө.

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР.