- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

Шүүхэд баярлалаа

Шүүхэд баярлалаа

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар У.Билэгт-Одод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсний дагуу ШШГЕГ-ын харьяа Хорих 409 дүгээр ангиас суллагдсан У.Билэгт-Од сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр "...Би зам тээврийн осол гаргасан. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил, 1 сар хорих сонссон юм. Өмгөөлөгч О.Санчирбал маань давж заалдах гомдол гаргасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаан болж, надад оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэнд маш баярлаж талархаж байна. Ийм шийдвэр гаргасан шүүгч нартаа баярлалаа.
Шүүхэд баярлалаа
 
Цаашдаа би ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй анхаарал боломжтой явахыг хичээх болно. Надад маш их сургамж болсон энэ үйл явдлыг хэзээ ч мартахгүй. Танай шүүхийн шүүгч нарт ажлын амжилт хүсье” гэв.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР