- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ГАРГАСАН ЗАРЛИГИЙГ НИЙТ ШҮҮГЧ НАРТ ТАНИЛЦУУЛЛАА.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ГАРГАСАН ЗАРЛИГИЙГ НИЙТ ШҮҮГЧ НАРТ ТАНИЛЦУУЛЛАА.

     Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дагвын Оюунчулууныг өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 198 дугаартай зарлиг гаргасныг тус давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр нийт шүүгч нарт бүрэн эхээр нь уншиж танилцуулах арга хэмжээ өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 30 минутанд тус шүүхийн Тамгын газрын байранд зохион байгуулагдлаа.
     Тус Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шилдэг шүүгчдийн нэг Д.Оюунчулуун нь 1983 оноос хойш өнөөдрийг хүртэл шүүхийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан бөгөөд тэрээр шүүгчээр 35 жил, үүнээс сүүлийн 6 жилд нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн юм.
     Дээрх арга хэмжээний үеэр тус шүүхийн шүүгч Ц.Оч “Монголын Хуульчдын Холбоо”-ны дурсгалын зүйлсийг Д.Оюунчулуун шүүгчид гардуулан өглөө.
    Д.Оюунчулуун шүүгчдээ эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж, нийт шүүгчид дурсгалын зураг авахуулснаар уг арга хэмжээ өндөрлөсөн юм.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Мэдээ
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?