- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2019.11.07-НЫ ПҮРЭВ ГАРАГ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2019.11.07-НЫ ПҮРЭВ ГАРАГ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм
2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Пүрэв гариг
2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим
                                                                                                                                     
            Эхлэх: 09.00 цаг
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар  сарын 15-ны өдрийн 623 дугаар шийтгэвэртэй, М.Баасандоржид холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Баасанжаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн        
                                                                                          
2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 706 дугаар шийтгэх тогтоолтой, У.Билэгт-Одод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч У.Билэгт-Одын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн
 
3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 756 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Өнөрсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Н.Өнөрсайхан, түүний өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Б.Зориг  

4. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  7 дугаар сарын 26-ны өдрийн 513 дугаар шийтгэх тогтоолтой, С.Сайнбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Г.Батмөнхийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Б.Зориг

5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар  сарын 27-ны өдрийн 662 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Түвшинтөгст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч О.Түвшинтөгсийн өмгөөлөгч Х.Даваахүү, иргэний нэхэмжлэгч, хариуцаг С.Батбилэгийн нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүгдэгч Д.Түвшинтөгс шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцов/
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Б.Зориг     
  
6. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 636 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Сарантунгалагт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Н.Сарантунгалаг, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүгдэгч Н.Сарантунгалаг шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцов/
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Б.Зориг     
  
7. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 980 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мөнх-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Г.Нарантуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцов/
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ

8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 820 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мөнхтөрд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Х.Еркебуланы бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ

9. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Тэмүүжинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Байгалмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ

10. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 62 дугаар шүүгчийн захирамжтай, Ц.Уянгад холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар ирүүлсэн хэргийг дээд шатны шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Шүүхийн тогтоолд: Зөрчилд холбогдогч Ц.Уянгын өмгөөлөгч Б.Мэргэн "шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдаанд хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хойшлуулсан.
Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ       
 
11. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2233 дугаар шийтгэвэртэй, Б.Нямдоржид холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 6.20 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар ирүүлсэн хэргийг хохирогч Х.Сувд-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн