- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

М.Сономпилд холбогдох эрүүгийн хэргийн тойм, мэдээлэл

М.Сономпилд холбогдох эрүүгийн хэргийн тойм, мэдээлэл

 
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолтой, М.Сономпилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан М.Сономпил, түүний өмгөөлөгч Д.Оросоо, Д.Доржсүрэн, Ч.Эрдэнэбат нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд
/шүүх хуралдаанд ялтан М.Сономпил цахим сүлжээгээр оролцсон/
           Магадлалд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Сономпилд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
 
 
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР