- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

"Шүүхийн стресс", "Шүүгч ба Нийгмийн сүлжээ" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

"Шүүхийн стресс", "Шүүгч ба Нийгмийн сүлжээ" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

     Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн санаачилгаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Монголын шүүгчдийн холбооны дэмжлэгтэйгээр 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хурлын танхимд “Шүүхийн стресс”, “Шүүгч ба Нийгмийн сүлжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
     Тус хэлэлцүүлэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт “Шүүхийн стресс” сэдвээр, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ “Шүүгч ба            Нийгмийн сүлжээ” сэдвээр тус тус танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлэгт Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар оролцож, уг сэдвүүдийн хүрээнд санал бодлоо солилцсон байна.   

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР