- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

"ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС" СЭТГҮҮЛИЙН 2019 ОНЫ 3 ДУГААРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

"ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС" СЭТГҮҮЛИЙН 2019 ОНЫ 3 ДУГААРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 
     Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаач, уншигч танд Хуульзүйн Үндэсний хүрээлэнгээс бэлтгэн гаргадаг Хуульзүйн эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн улирал тутмын "Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2019 оны 3 дугаар дугаар хэвлэгдэн гарсныг толилуулж байна.
            Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Хуульзүйн доктор, профессор Ж.Бямбаагийн бичсэн “Зөвшилцлийн улс төржсөн шинж эрүүгийн бодлогод сөргөөр нөлөөлөх нь”, Дотоод хэргийн их сургуулийн дэд профессор, хуульзүйн доктор Ю.Бадамхандын бичсэн “Хүүхдэд ээлтэй шүүх тогтолцоо: Олон улсын туршлага ба Монгол Улс”, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаа судлалын төвийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хуульзүйн доктор Б.Мөнхдорж, МИУС-ын ХЗСургуулийн магистрант Б.Ариунтуяа нарын хамтран бичсэн “Санхүү эдийн засгийн сургуулийн эрх зүйн тэнхимийн багш Б.Дэлгэрмаагийн бичсэн “Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийн тайлбарын тухайд”, Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан О.Төрболдын бичсэн “Хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлэх Үндсэн хуулийн хориг ба хязгаар”, Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшингийн бичсэн “Тэнцвэргүй гурван эрх мэдэл ба улс төрийн бодлогош шийдвэрийн нөлөө”, ИЗОУИСургуулийн эрх зүйн багш, докторант Б.Жаргалсайханы бичсэн “Олон улсын оюуны өмчийн маргааныг альтернатив аргаар шийдвэрлэх боломжид хийсэн судалгаа”, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан М.Долгорсүрэнгийн бичсэн “Өмгөөлөгчийн ёс зүйн асуудал”, Хуульч Р.Мөнхзулын бичсэн “Хүрээлэн буй орчны эрх зүйт ёс”, Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Ариунжаргалын бичсэн “Хулгайлах гэмт хэргийн талаарх эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал”, Шихихутуг их сургуулийн багш, докторант Ё.Болормаагийн бичсэн “Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх заалтын зорилго, хэрэглээний онцлогийг иргэний эрх зүйн харилцааны тогтолцооны хандлагаар авч үзэх нь”, Хуульч А.Түвшинтөгсийн бичсэн “Үр хөндөлтийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох эрх зүйн зарим асуудал” зэрэг өгүүллүүд багтжээ.
            Мөн Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн Хуульзүйн судалгааны төвөөс хийсэн “Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хэсэгчлэн хийсэн үнэлгээ”-ний тайлан, УЕПГ-ын Сургалтын төвийн судлаач, хяналтын прокурор Г.Оюунболд, МУИС-ийн ХЗС-ийн магистрант Б.Ариунтуяа нарын хийсэн “Эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэл гэмт хэргийн өсөлт, бууралтад нөлөөлсөн нь” судалгааны тайлан, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн дэд профессор, хуульзүйн доктор Ц.Доржнямын бичсэн “Экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага/харьцуулсан судалгаа” зэрэг эрх зүйн судалгааны бүтээлүүд нийтлэгдсэн байна.
 
 
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Мэдээ
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?