- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛИЙН 2019 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛИЙН 2019 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

     Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаач, уншигч танд "Шүүх эрх мэдэл” мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхэтгэлийн 2019 оны 3 дугаар улирлын дугаарыг толилуулж байна.
     Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Мацүо Ёо /Ph.D/-ын "Шүүхийн бие даасан байдал болон шүүгчийн хариуцлага: Шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” өгүүлэл, мөн "Монголын хуульчдын ёс зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, "Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд оногдуулах шийтгэл, түүний үр нөлөө” зэрэг онцлох өгүүллүүд багтжээ.
     Мөн Үндсэн хуулийн эрх зүй, Байгаль орчны эрх зүйн сонирхолтой өгүүллүүд нийтлэгдсэн байна.
     Эмхэтгэлийг үнэ төлбөргүйгээр http://www.judinstitute.mn/) хуудсанд хандаж татаж авах боломжтой юм. 
 
 
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР.
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?