- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2019.10.15-НЫ МЯГМАР ГАРАГ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2019.10.15-НЫ МЯГМАР ГАРАГ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм
2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Мягмар гариг
1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим
 
                                                                                                                                     
            Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1384 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Баяржаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Баяржаргалын өмгөөлөгч У.Хандсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ
                                                                                          
2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1613 дугаар шүүгчийн захирамжтай, Н.Энхцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ  
 
3. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1274 дүгээр шүүгчийн захирамжтай, А.Мөнхсайхан, Д.Болорцэцэг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Э.Бадралын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ                
 
4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1371 дүгээр шийтгэх тогтоолтой, Н.Батболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Д.Саран-Очирын гаргасан үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Ц.Оч
 
5. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 731 дүгээр цагаатгах тогтоолтой, Ө.Ганбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор С.Цэрэндоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, ...хэргийг  Баянгол дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Ц.Оч
 
6. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дүгээр шүүгчийн захирамжтай, Л.Гантуяад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Ц.Оч
 
7. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 716 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Ариунжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор А.Баясгалангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Ц.Оч
 
8. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1462 дугаар шүүгчийн захирамжтай, Н.Батхишигт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ц.Хашбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн
 
9. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 747 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Батболд, Г.Энхбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Батболдын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Х.Батболд “...миний бие шинээр нэмж өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулсан.
Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.
 
10. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1211 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Баярбат, Б.Хишигсүрэн, Б.Гантөмөр, Д.Пүрэвсүрэн, Б.Оюунцэцэг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор О.Багшбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм
2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Мягмар гариг
2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим
                                                                                                                                    
            Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Буянхишигт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Ц.Гомбосүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Б.Зориг                   
 
2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1120 дугаар шүүхийн тогтоолтой, Л.Цэцэгмаа, Л.Эрдэнэчимэг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор А.Ганзоригийн бичсэн эсэргүүцлийн үндэслэн хянан хэлэлцээд
Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Л.Цэцэгмаагийн өмгөөлөгч Г.Энхболд шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулав.
Илтгэгч шүүгч: Б.Зориг
 
3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1456 дугаар шүүгчийн захирамжтай, Б.Ариунбат, Г.Намхайдорж нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд
Шүүхийн тогтоолд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунбат, Г.Намхайдорж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав.
Илтгэгч шүүгч: Б.Зориг
 
4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1254 дүгээр шийтгэх тогтоолтой, Н.Нямханд, М.Гансаруул нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг М.Гансаруулын өмгөөлөгч Л.Бурмаагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Б.Зориг
 
5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1305 дугаар шийтгэх тогтоолтой, С.Өсөхбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан С.Өсөхбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг
 
6.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 601 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Санждоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Г.Санждоржийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд
/Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Санждорж цахим сүлжээгээр оролцов/
Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг
                                                                                                                                 
Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Болорчимэг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

 

Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?