- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

ШИНЭ МОНГОЛ ХАРУМАФҮЖИ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 11 ДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧИД НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЖИШИГ ТАНХИМТАЙ ТАНИЛЦЛАА.

ШИНЭ МОНГОЛ ХАРУМАФҮЖИ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 11 ДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧИД НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЖИШИГ ТАНХИМТАЙ ТАНИЛЦЛАА.

 

            “Шинэ Монгол Харумафүжи” Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн 30 гаруй сурагчид, багш О.Сүнжидмаагийн хамтаар Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа болон “Шүүх хуралдааны жишиг” танхимтай танилцлаа.   

                Тус арга хэмжээнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч оролцож, тус шүүхийн түүх болон сүүлийн үед хүүхэд, залуучууд /өсвөр насныхан/ ямар төрлийн гэмт хэрэгт хэрхэн холбогдож байгаа, мөн гэмт хэргийн өсөлтийн талаарх ойлголтыг өгч сурагчидтай ярилцсан юм.

                Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцсанаар тус шүүхээр ямар асуудалтай хүмүүс үйлчлүүлдэг, шүүх хуралдаан ямар өрөө, тасалгаанд явагдаж шүүхийн шийдвэр гардаг, мөн Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид дунд сургуулиа төгсөөд ямар мэргэжлээр цаашид суралцах боломжтой, мэргэжлээ хэрхэн зөв сонгох, цаашилбал: тухайн сурагч нь “Хуульч /эрх зүйч/ мэргэжлийг эзэмшиж, улмаар шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, прокурор”-оор ажиллах сонирхолтой байгаа тохиолдолд тухайн ажил, албыг хэрхэн хийж гүйцэтгэдэг болох талаар болон тухайн ажил, мэргэжлийн онцлогийн талаарх чухал ойлголт, мэдээллийг сурагчдад өгсөн юм.

 

            Түүнээс гадна өсвөр үеийнхнийг Эрүүгийн болон Зөрчлийн гэмт хэрэгт холбогдохоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх танин мэдэхүйн шинжтэй мэдээллийг өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо чөлөөтэй солилцлоо.

            Мөн сурагчдыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт очиход тус газрын ажилтнууд өнөөгийн нийгэмд хар сүүдэр дагуулсан аймшигт тахал болох “Хар тамхи” хүний ирээдүйн амьдрал, эрүүл мэнд, цаашилаад улс орныг хэрхэн сүйрүүлж буйг бодит тоо баримттайгаар фото зураг, видео бичлэгээр харуулж, бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүдэд хэрэгтэй зүйлийг нь ярьж, хэлж, ойлгуулж, ухааруулсан юм. 

                 Энэхүү арга хэмжээ нь цагаа олсон чухал ажил боллоо хэмээн тус сургуулийн сурагчид болон тэдний багш нар хэлж байв.

 

 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

Мэдээ
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?