- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2019.10.10-НЫ ПҮРЭВ ГАРАГ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2019.10.10-НЫ ПҮРЭВ ГАРАГ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм
2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Пүрэв гариг
2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

 

                                                                                                                                     

 

            Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1145 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Амгалан, А.Мөнхнаран, БНХАУ-ын иргэн Ван Чень Хун нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 19.4 дүгээр зүйлийн 2, 19.10 дугаар сарын 1, 19.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор О.Гэрэлийн бичсэн эсэргүүцэл болон ялтан Д.Амгалан, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, ялтан А.Мөнхнаран, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн, ялтан Ван Чен Хун, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг, Ц.Цэлмэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Д.Амгалан, А.Мөнхнаран, БНХАУ-ын иргэн Ван Чень Хун /орчуулагч Г.Мөнхцэцэгийн хамт/ нар биечлэн оролцсон/

Шүүхийн тогтоолд: Ялтан А.Мөнхнаран тус шүүх хуралдаанд “...миний бие шинээр нэмж өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: М.Алдар.              

                                                                                          

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 777 дугаар шийтгэх тогтоолтой, О.Эхэрцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Энхбатын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар.     

 

  1. 3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2546 дугаар шүүгчийн захирамжтай, Э.Өүлэн-Эрдэнэчимэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар.     

 

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 606 дугаар шийтгэвэртэй, Э.Батхуяг, В.Нэргүй нарт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг хохирогч Д.Жигжиднямаагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар.

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2596 дугаар шүүгчийн захирамжтай, С.Шинэбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор И.Ариунсанаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.

 

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 605 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Энхжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.                                                        

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 844 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Цэвээндоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч И.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.

 

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1483 дугаар шүүгчийн захирамжтай, Б.Мөнх-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1258 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Цэрэнпунцагт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10_2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Э.Цэрэнпунцагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Э.Цэрэнпунцаг цахимаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.

 

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1473 дугаар шүүгчийн захирамжтай, Ц.Зоригтбаатар, С.Батжаргал нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Бүжинлхамын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.       

 

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 664 дүгээр шийтгэх тогтоолтой, А.Лхагвад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8_3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан А.Лхагвын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 878 дугаар шийтгэвэртэй, Ө.Алтанхуягт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4_4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогч Ө.Алтанхуягийн өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, ...хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2513 дугаар шүүгчийн захирамжтай, Б.Үнэнбаяр, Ц.Дамдиндорж, А.Энхтүвшин нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ.      

 

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 578 дугаар шийтгэх тогтоолтой, О.Төмөрбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан О.Төмөрбаатарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ.

                                                                                                                       

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1562 дугаар шүүгчийн захирамжтай, Г.Ганхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ч.Мөнхгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ.      

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 843 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Батгэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Батгэрэлийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ.