- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

МОНГОЛЫН ШҮҮХҮҮДИЙН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

МОНГОЛЫН ШҮҮХҮҮДИЙН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

“Монголын шүүхүүдийн шилжин явах цомын төлөөх хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” 2019 оны 10 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулагдаж  өндөрлөлөө.
      Уг тэмцээнд Улсын Дээд Шүүхийн баг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын баг, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хамтарсан баг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн хамтарсан баг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн хамтарсан баг, Өмнөговь аймгийн шүүхийн баг, Дорноговь аймгийн шүүхийн баг, Дундговь аймгийн баг, Төв аймгийн шүүхийн баг, Говьсүмбэр аймгийн шүүх, Архангай аймгийн шүүхийн баг, Өвөрхангай аймгийн баг зэрэг нийт 12 багийн тамирчид оролцсон юм.



Тэмцээнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар, тус шүүхийн тамгын газрын Ерөнхий нягтлан бодогч М.Амархүү, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Билгүүн, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Я.Гомбодорж, Г.Мөнхбаяр, шүүгчийн туслах А.Билгүүн, Ц.Эрдэнэбилэг, Б.Батболд, Н.Намсрайжав, Ж.Оргилсайхан, Г.Оргил, Ч.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нярав Я.Нямбаяр, слесарь З.Бадамсэд, бичиг хүргэгч Э.Өсөхбаяр нар идэвхитэй оролцов.




Дээрх багуудын тоглолтуудыг 4 хэсэгт хувааж тоглуулсан бөгөөд тоглолтын эцэст багууд дараах байруудыг эзэллээ.   Үүнд:

1 дүгээр байр: Улсын Дээд шүүхийн баг

2 дугаар байр: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хамтарсан баг

3 дугаар байр:  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн хамтарсан багууд тус тус эзэлсэн байна.

 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?