- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС ҮЕ ҮЕИЙН АХМАД ШҮҮГЧ, АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС ҮЕ ҮЕИЙН АХМАД ШҮҮГЧ, АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

     Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын гараас тус шүүхийн ахмад шүүгчид болон шүүхийн бусад ажилтнуудаа хүлээн авч, тэдэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр буюу өнгөрөгч амралтын өдөр  Баяндөхөм дахь “Шүүхийн сургалтын төв” цогцолборт зохион байгууллаа.
     Уг арга хэмжээнд Монголын шүүхийн ахмадын холбооны тэргүүн, Гавъяат хуульч, тус шүүхийн шүүгч асан Д.Гансүх, Нийслэлийн шүүхийн ахмадын салбар зөвлөлийн дарга Д.Дамдин-Од, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан  нар оролцож, тус шүүхийн ахмадуудаа  “Ахмадын  өдрийн баярын мэнд”-ийг хүргэж, ахмадуудынхаа санал бодлыг солилцож, тэдэнд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөв.
 
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?