- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

Шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

Шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Тара Нилийг өнөөдөр (2019.08.30) хүлээн авч уулзлаа.
Шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
     Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх: Хохирогчдыг эрх мэдэлжүүлж, шүүх засаглалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл"-ийн хэрэгжилтийг хангах талаар санал солилцов.
Төгсгөлд нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ОУХЭЗБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр өнгөрсөн зургадугаар сард томилогдсон хадагтай Тара Нилд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 
 
Уулзалтад Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, ОУХЭЗБ-ын Төслийн зохицуулагч С.Одончимэг нар байлцав.
 
 
 
 
Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар
Эх сурвалж: http://www.judcouncil.mn/main/9380--.html
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?