- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

Шүүхэд баярлалаа

Шүүхэд баярлалаа

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар орж Хорих ангиас суллагдсандаа маш их баярлаж байгаагаа илэрхийлж өөрийн сэтгэгдлийг бичгээр үлдээхээр ирсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 409 дүгээр ангиас өчигдөрхөн буюу 2019.08.15-ны өдөр суллагдаж гарсан Э.Уянгатай уулзаж, түүний сэтгэгдлийг бичгээр хүлээн авлаа.

Давж заалдах шатны шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн сэтгэгдэл:

Бууралууд овгийн Эрдэнэчимэгийн Уянга миний бие нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.18-ны өдрийн шийтгэх тогтоолоор 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлэн Хорих 409-р ангид хоригдсон. Ингээд 2019.07.16-ний өдөр давж заалдах шатны шүүхэд өргөдлөө /гомдол/ гаргаж, 2019.08.15-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс намайг тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэнд миний бие маш их талархаж байна.

Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Мөн ахин ийм алдаа гаргаж гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ  танаа талархаж байна.                                                             Э.Уянга /2019.08.16/


 

 

“Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар орж Хорих ангиас суллагдсандаа баярлаж байгаагаа илэрхийлж өөрийн сэтгэгдлийг бичгээр үлдээхээр ирсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 409 дүгээр ангиас өчигдөрхөн буюу 2019.08.15-ны өдөр суллагдаж гарсан Б.Дашдэлгэртэй уулзаж, түүний сэтгэгдлийг бичгээр хүлээн авлаа.

Давж заалдах шатны шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн сэтгэгдэл:

Б.Дашдэлгэр миний бие анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар орж Эрүүгийн хуулийн 17.4_2.2 дахь хэсэгт заасан ялаар /1 жил 1 сар хорих ял/ шийтгүүлсэн. Ингээд би давж заалдах шатны шүүхэд хүсэлт /гомдол/ гаргаж, улмаар миний шийтгүүлсэн хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр ялыг тэнсэж, хэргийг үнэн зөв шийдэж өгсөн давж заалдах шатны шүүхийн шүүгч нартаа үнэн сэтгэлээсээ баярлаж талархаж байна. Энэ нь миний болоод гэр бүлд минь маш их хөрөнгө оруулалт юм. Баярлалаа.

                                                                                       Б.Дашдэлгэр /2019.08.16/

 

Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?