- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

"Прокурорын цом-2019" шатрын тэмцээн болно

"Прокурорын цом-2019" шатрын тэмцээн болно

"Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан хуулийн байгууллагуудын хуульчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг шатрын тэмцээн энэ сарын 14-ний өдөр болно.

Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, шатрын спортыг дэлгэрүүлэх зорилготой уг тэмцээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүх, Үндсэн хуулийн Цэц, Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хуульчид болон өмгөөлөгч, нотариатчид оролцох боломжтой.

Тэмцээнд оролцогчдын мэдүүлгийг энэ сарын 10-ны 17.00 цагаас өмнө Улсын Ерөнхий прокурорын газарт хүлээн авах аж.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс
Эх сурвалж:http://www.judcouncil.mn/main/9364--2019-.html

Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?