- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ТУСЛАХЫН АЖЛЫН ӨРӨӨГ ЗАСВАРЛАН ТОХИЖУУЛЖ ИЛҮҮ ТАВ ТУХТАЙ БОЛГОСОНД ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭД ТАЛАРХАЛТАЙ ХАНДАЖ БАЙНА.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ТУСЛАХЫН АЖЛЫН ӨРӨӨГ ЗАСВАРЛАН ТОХИЖУУЛЖ ИЛҮҮ ТАВ ТУХТАЙ БОЛГОСОНД ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭД ТАЛАРХАЛТАЙ ХАНДАЖ БАЙНА.

     Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас Эрүү, Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслахуудын ажлын өрөөг засварлан тохижуулах ажлын хүрээнд Эрүүгийн хэргийн шүүгчийн туслахуудын өрөөг бүрэн хэмжээнд засварлан тохижилт хийхдээ шилэн тусгаарлагчтай ширээ, ханын шкаф, тавиур, агааржуулагч зэргийг шинээр нэмж хийж шүүхийн захиргааны ажилтнуудыг илүү ая тухтай орчин нөхцөлд ажиллах нөхцөл боломжоор хангаж ашиглалтанд орууллаа.

       Дээрх шүүгчийн туслахуудын ажлын өрөөний засвар, тохижилтын талаар шүүхээр үйлчлүүлэхээр ирсэн иргэд, хэргийн оролцогчдоос тус шүүхийн Тамгын газарт өөрсдийн сэтгэгдлээ бичгээр үлдээсээр байна. Тухайлбал:
       Өмгөөлөгч С.Чулуунбаатар 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр үлдээсэн  сэтгэгдэлдээ: “Өмгөөлөгч миний бие иргэдэд хуульзүйн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн өмгөөлөгчөөр ар гэрийн төлөөллийн хамт нээлттэй болон хаалттай шүүх хуралдаанд /давж заалдах журмаар/ оролцож, танай хамт олноор олонтаа үйлчлүүлдэг билээ.
     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахуудын харьцаа, шүүхийн үйлчилгээ сайн байж ирсэн. Тэдгээрийн ажлаа явуулдаг өрөөнд засвар хийгдэж шүүгчийн туслахууд бүгд нэг дор суудаг болсон байхаас гадна өрөөний дотоод засал, өнгө үзэмж зэрэг нь сайхан болсон зэргээр сайшаалтай зүйл олон байна” гэжээ.
 
 
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Мэдээ
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?