- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА.

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА.

     “Танай шүүхээр үйлчлүүлсэндээ маш их баярлаж талархаж байгаагаа илэрхийлж өөрийн сэтгэгдлийг үлдээхээр ирлээ” гэсээр хэдхэн хоногийн өмнө Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас суллагдаж гарсан Ц.Баярмаа гэдэг эмэгтэй ирж бидэнтэй сэтгэгдлээ хуваалцлаа.
     “Би гэр бүлийн маргаанаас болж гэмт хэрэгт холбогдон 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн шалгагдаж анхан шатны шүүх хуралдаанаар орж, шүүхээс намайг гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ингээд би танай давж заалдах шатны шүүхэд хандсанаар 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж намайг нэн даруй тэр өдөртөө сулласан явдалд маш их баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна.
Би хийсэн хэрэгтээ маш их гэмшихийн зэрэгцээ уур бухамдлаа маш сайн барьж сурч байгаа, цаашид алхам бүрээ хянаж бүхий л зүйлд хууль, дүрэм, журмаа баримталж зөв зүйтэй иргэн байх болно гэж маш шаргуу тэмцэж байгаа болно. Мөн хань ижил, үр хүүхэддээ үлгэр жишээ хүн байх болно. Ингээд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, ажилтнууд та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.” гэсэн  сэтгэгдлээ үлдээв.
 
 
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Мэдээ
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?