- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

МОНГОЛЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ШАТРЫН 2 ДУГААР ШАТНЫ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

МОНГОЛЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ШАТРЫН 2 ДУГААР ШАТНЫ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

     Шүүхийн захиргааны ажилтны холбооноос санаачлан Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх салбар хорооноос тус шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа “Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны нэрэмжит Шатрын 2 дугаар шатны тэмцээн” 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болж өндөрлөлөө.
         Уг тэмцээнд 6 эмэгтэй, 8 эрэгтэй шатарчин оролцож, оюун ухаанаа уралдуулснаас:  
    1.Эмэгтэй ангилалд 1 дүгээр байранд Багануур дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Амарбилэг, 2 дугаар байранд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Пүрэвдулам, 3 дугаар байранд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Оюунбилэг нар,
     2.Эрэгтэй ангилалд 1 дүгээр байранд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Дотоод аудитын албаны референт Ж.Онон, 2 дугаар байранд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн жолооч М.Батдорж, 3 дугаар байранд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Цэрэнчимэд нар тус тус орж дараагийн шатны буюу Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны нэрэмжит “Монгол Улсын шүүхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох боломжтой боллоо.
Шатрын тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа ажлын амжилт хүсье.
                                                                                                                                   
 
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?