- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН БОЛОН ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН БОЛОН ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

     Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас 2019 оны дотоод төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхийн Тамгын газрын байранд сургалт зохион байгуулагдлаа.
     Уг сургалтыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул Сингапур улсын шүүхийн байгууллагын талаар танилцуулж, мөн шүүхийн ажлын онцлог, хувь хүний хөгжил, түүний уян хатан чанар, хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар болон хувь хүн өөртэйгөө хэрхэн ажиллах, ажлын бүтээмж, өөрийгөө ажиглах, хувь хүний эрүүл мэнд, нойр, стресс, түүнийг даван туулах хүчин зүйлүүдийн талаар сонирхолтой мэдээлэл өгч, сургалтанд оролцогчидтой нээлттэй ярилцлаа.

     Шүүхийн захиргааны ажилтнууд ажлын цагаа үр бүтээмжтэй өнгөрүүлэх, ажлаа цагт нь багтааж сурах, үүний тулд өөрийгөө хөгжүүлэх, ажил хэргийн чадвартай байх нь чухал гэдгийг онцгойлон тэмдэглэн хэлсэн юм. Мөн хэргийн оролцогчийн шүүхэд хандах хандлага, шүүхийн захиргааны ажилтны харилцааны ур чадвар, хэргийн оролцогч нартай хэрхэн харьцах, тэдний зан байдал, харилцааны онцлог шинжийг харгалзан харилцах ур чадвартай байх шаардлагатай гэдгийг зөвлөж хэлсэн нь уг сургалтанд оролцогчдоос өөртөө оюуны дүгнэлт хийх, тэдний мэдлэгийг нь нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө. 
 
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?