- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД БОЛОН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД БОЛОН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, “Talk talk English” боловсролын төв хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар, Н.Батсайхан, Л.Дарьсүрэн, Ц.Оч, Б.Зориг, О.Чулуунцэцэг, мөн шүүхийн шүүгчийн туслах Д.Оргил, Ц.Билгүүн нар Англи хэлний 2 дугаар шатлалын сургалтанд 2019.01.07-ны өдрөөс 2019.02.22-ны өдрүүдэд, 3 дугаар шатлалын сургалтанд 2019.03.18-ны өдрөөс 2019.04.15-ны өдрүүдэд тус тус хамрагдан суралцаж, Англи хэлний мэдлэгийн түвшингээ ахиуллаа.



Дээрх англи хэлний 2 дугаар шатлалын сургалтыг тус боловсролын төвийн Англи хэлний багш Л.Жавхлан, 3 дугаар шатлалын сургалтыг Их Британийн Вант Улсын иргэн, Англи хэлний багш Stuart William нар зохион байгуулсан юм.





Сургалтандаа амжилттай суралцсан нийт шүүгчид, шүүгчийн туслахууддаа баяр хүргэе.

 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР