- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

Шүүхэд баярлалаа.

Шүүхэд баярлалаа.

“Та бүхэндээ баярлалаа гэж хэлэхээр би өнөөдөр зорин ирлээ” гэсээр ахмад эмч Ц.Цэрэнпагма гуай бидэнтэй баярласан сэтгэлээ хуваалцсан юм. 



Тэрээр “Би хүүхдийн эмч хүн. Насаараа улсад ажиллаад тэтгэвэртээ суусан. Тэтгэвэрийн зөрүү гаргуулах, 5 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоож цааш олгохыг даалгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан юм. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар миний эрхийг хангаж шуурхай, шударга шийдэж өгсөнд баярласандаа хурлаас гараад нулимс туслуулсан. Шүүхийн бүрэлдэхүүндээ баярлалаа. Уйлаад зогсож байхад “Эгчээ та зүгээр үү, бие тань өвдсөн үү, манай эмч дээр хамт очих уу?”  гэж сэтгэл гаргаж халамж тавьсан шүүхийн ажилтанд бас баярлаж байгаагаа илэрхийлье. Эелдэг соёлтой ажилтнууд, шударга чадалтай шүүгч нар, туслах ажилтнуудад баярлалаа. Шуурхай үйлчилсэн шүүхийн нийт хамт олонд маш их баярлаж байна. Та нартаа эрүүл энхийг хүсэж, урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе” гээд сэтгэгдлээ бичиж үлдээсэн юм.



Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар