- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

Авлигын эсрэг сургалт зохион байгууллаа.

Авлигын эсрэг сургалт зохион байгууллаа.

 Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан дотоод сургалтын хүрээнд “Авлигын хор хөнөөл”сэдвээр3  дугаар сарын 19-ний өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, авлигын эсрэг сургагч багш Ш.Оюунханд хөтлөн явуулсан бөгөөд Монгол Улсын гавьяат багш, доктор /Sc.d/, профессор Т.Лхагваа зочин багшаар уригданоролцлоо.





Шүүгч, ажилтнуудын авлигын эсрэг мэдлэгийг гүнзгийрүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой уг сургалтад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон захиргаа, үйлчилгээний албан хаагчид идэвхтэй оролцов.





Төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж болон авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах зан үйлд сургаж байгаагаараа ач холбогдолтой сургалт болсон юм.


Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар