- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

XVII жарны ‘’Урвуулагч’’ хэмээх ‘’Шороон гахай’’ жилийн сар шинийн баярын босгон дээр Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Хүндэтгэлийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн В.Оюумаа, Д.Эрдэнэчулуун, гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн ахмадын холбооны тэргүүн Д.Гансүх, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Шүүхийн ерөнхий зөвлөлийн газар хэлтсийн дарга удирдлагууд оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Уг арга хэмжээнд нийслэл дэх шүүхийн тамгын газруудын төлөөлөл болох 100 гаруй ахмад настан оролцсон бөгөөд мэргэжлийн уран бүтээлчид болон шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнууд ахмадууддаа зориулж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

 

Түүнчлэн уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, ард түмэн, үр хүүхдэдээ ажил үйлсээрээ үлгэр дуурайлал үзүүлж буй ахмад шүүгч ажилтнууд болох Улсын дээд шүүхийн гишүүн асан /АА коллеги/ Д.Минжүүр, Нийслэлийн Эрүү, Иргэний Давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Ц.Сайнбаяр, Говь-Алтай аймгийн шүүхийн шүүгч, бичиг хэргийн эрхлэгч асан Ц.Нанжид, Баянхонгор аймгийн шүүхийн ерөнхий шүүгч асан Л.Цэдэндамба, Булган аймгийн шүүхийн шүүгч асан Л.Мягмар, Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгч асан Д.Шархүү, Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч асан М.Шүрэнцэцэг, Хөвсгөл аймгийн шүүхийн шүүгч асан Б.Нансалмаа, Ховд аймгийн шүүхийн тамгын газрын дарга асан Ч.Баатар, Өмнөговь аймгийн шүүхийн тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга асан Б.Бямбаа, Увс аймгийн шүүхийн нарийн бичгийн дарга асан Д.Дүүдэнбээ, Завхан аймгийн шүүхийн үйлчлэгч асан Г.Хишгээ нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ‘’Хүндэт тэмдэг’’-ээр шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гишүүд гардуулж баяр хүргэсэн бол, Монголын хуульчдын холбооноос ахмад шүүгч Д.Данзандорж, Б.Бямбахорлоо, П.Баттулга, Д.Завуд, Ц.Тогоохүү нарыг Монголын хуульчдын холбооны "Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнасныг Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа нар гардуулж баяр хүргэлээ. Мөн урилгаар хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа ‘’Цагаан сар’’-ын гарын бэлэг гардууллаа.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээШүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Шүүхийн ерөнхий зөвлөл ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

 

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?