- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

"Хүн худалдаалах гэмт хэргийн талаар: Албан хаагчийг чадавхжуулах нь

"Хүн худалдаалах гэмт хэргийн талаар: Албан хаагчийг чадавхжуулах нь

“Азийн сан”, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтарсан төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Албан хаагчийг чадавхжуулах нь” сэдэвт сургалт 2018 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Хэнтий аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтын хөтөлбөр нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг илрүүлэх ажилд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, албан хаагчдын чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, нэгдсэн ойлголтод хүргэх ач холбогдолтой болжээ.



Сургалтанд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын нийт 45 албан хаагч оролцсон байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч сургагч багшаар оролцон ажилласан бөгөөд тэрээр “Шүүн таслах ажиллагааны явцад анхаарах асуудлууд” сэдвээр хичээл заасан юм.






Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?