- Нийслэлийн шүүх үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.
x

Шагнал гардууллаа

Шагнал гардууллаа

Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллаж байгааг нь үнэлж “Улсын Дээд шүүхийн Хүндэт тэмдэг”-ээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Д.Батхүрэл, Улсын Дээд шүүхийн “Жуух бичиг”-ээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Саранцэцэг нарыг тус тус шагнасныг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нар гардууллаа.


Мөн энэ үеэр тус шүүхийн захиргааны зарим ажилтнуудыг Монголын Залуучуудын холбооны болон Монголын Өмгөөлөгчдын холбооны шагналаар шагнасныг гардууллаа.









Нийслэлийн шүүхэд ажиллаж байсан, ажиллаж байгаа нийт шүүгч, ажилтнууд, үе үеийн ахмадууддаа 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.   Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар