- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ой, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит 'MOCK TRIAL' шүүхийн мэтгэлцээний тэмцээний тэмцээн боллоо.

Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ой, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит 'MOCK TRIAL' шүүхийн мэтгэлцээний тэмцээний тэмцээн боллоо.

 Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ой, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээний тэмцээн боллоо. 

Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээний нээлт 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд боллоо.



        Тэмцээний нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Оч, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны гишүүн Н.Чимгээ болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид оролцлоо.



         




        Нээлтийн ёслолын дараа “Mock trial” Эрүүгийн хэргийн мэтгэлцээнээр үргэлжилсэн бөгөөд тус мэтгэлцээнд МУИС-ийн ХЗС, “Их засаг” Олон улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Олон улсын “Улаанбаатар” их сургууль, Хууль сахиулахын их сургууль, “Шихихутуг” их сургууль, “Түшээ” дээд сургууль, “Ховд” их сургуулийн 9  баг өрсөлдөж, оюун ухаан ур чадвараа уралдуулсан.

     Гурван үе шаттай явагдсан тус мэтгэлцээний аваргын төлөөх тоглолтод МУИС-ийн ХЗС, Монголын Үндэсний их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн баг өрсөлдсөнөөс тэргүүн байрт Монголын Үндэсний их сургуулийн баг, дэд байрт Хууль сахиулахын их сургуулийг баг шалгарлаа.

     Тэмцээнийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Д.Очмандах, О.Чулуунцэцэг, Н.Батсайхан, Д.Мөнхтуул, Д.Мягмаржав, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис нар бүрэлдэхүүнтэйгээр шүүн явуулсан бөгөөд “Mock trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээний ач холбогдлыг өндрөөр үнэлж, үнэт цаг заваа зориулан ирсэн шүүгчиддээ талархал илэрхийлье.

       Хууль зүйн сургуулийн оюутнуудыг “бодит хэрэг” маргаан дээр ажиллуулж шүүхэд нэхэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр суурьнаас үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалж оролцох зэргээр мэтгэлцээний үндсэн дээр мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой тус тэмцээн 2017 оны дөрөвдүгээр сарын 22, 23-нд иргэний хэрэг болон захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээнээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн байранд 09:00 цагаас үргэлжилнэ.

                                                 НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

(0) сэтгэгдэлтэй

    Мэдээ
    Санал асуулга
    Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?