- Нийслэлийн шүүх үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.
x

Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа

Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС

/шинэчилсэн найруулга/

 

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН АЖИЛЛАГАА

 

39.1 дүгээр зүйл. Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ

 

1.Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана.

2.Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.

3.Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ.

4.Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.

6.Шүүх давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянаж үзээд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны товыг тогтооно.

  1. Шүүх дараахь үндэслэл тогтоогдвол хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргана:

7.1. гомдол,эсэргүүцэл гаргагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий хүн, хуулийн этгээд биш;

7.2. гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа хэтэрсэн;

7.3. давж заалдах шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш;

7.4. тухайн хэргийг урьд нь давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэр хүчинтэй байгаа;

7.5.г омдол, эсэргүүцэл гаргагч нь гомдол, эсэргүүцлээсээ татгалзсан.

  1. Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор, оролцогч энэ хуулийн 15.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан журмаар гомдол гаргаж болно.

 

39.2 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаа
1.  Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материал хүлээн авснаас хойш 30хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ.
2.Ерөнхий шүүгч хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.
3. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуралдаан болох газар, товыг 3-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасан прокурор, оролцогчид мэдэгдэнэ.

Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?