- Нийслэлийн шүүх үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.
x

Давж заалдах гомдол гаргах тухай

Давж заалдах гомдол гаргах тухай

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС

/шинэчилсэн найруулга/

  

Давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих

 

38.1 дүгээр зүйл. Давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх

 

1. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

2.Өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна.

3.Прокурор,дээд шатны прокурор, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж байгаа үндэслэлээ тодорхой бичсэн байна.

4.Цагаатгагдсан этгээд шүүхийн шийдвэрийн цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

5.Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

38.2 дугаар зүйл.Давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах

1. Прокурор,дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана.
2. Цагдан хоригдож байгаа ял шийтгүүлсэн этгээд давж заалдах гомдол гаргасан бол цагдан хорих байгууллагын захиргаа уг гомдлыг баталгаажуулж, дараагийн ажлын өдөрт багтаан харьяалах шүүхэд хүргүүлнэ.
3.Хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан гомдлыг шүүх хүлээж авахгүй.
4. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хэтрүүлсэн бол хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтээ шийдвэр гаргасан шүүхэд гаргана.
5.Хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан хүнийг дуудаж тайлбар авч болно. Хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг хүсэлт гаргасан хүн өөрөө нотолно.
6.Хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх хугацааг сэргээх шийдвэр гаргана.
7.Гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

 

 38.5 дугаар зүйл.Давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлээс татгалзах

 
1.Прокурор,дээд шатны прокурор, оролцогч нь шүүгч хэргийн талаар илтгэхээс өмнө давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлээсээ татгалзаж болно.

2.Өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо өмгөөлж байгаа хүнийхээ зөвшөөрөлгүйгээр татгалзаж болохгүй.

Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?