- Нийслэлийн шүүх үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.
x

Шүүхийн Тамгын газрын чиг үүрэг

Шүүхийн Тамгын газрын чиг үүрэг

Шүүхийн Тамгын газрын чиг үүрэг

Шүүхийн Тамгын газар нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник,
зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, шүүхийн хэвийн ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
Шүүхийн захиргааны тухай хуулийн 21 дүгээр зүйл
 
21 дүгээр зүйл.Шүүхийн тамгын газрын чиг үүрэг
21.1.Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.1.1.энэ хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

7.1.5.шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын ачааллыг судалж, холбогдох арга хэмжээ авах, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг энэ хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу хамгаалах;

7.1.7.шүүх хуралдааны дуу авиа, дүрс бичлэг хийх, тэдгээрийг архивлах журмыг хуульд заасны дагуу батлах;

7.1.8.шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, лавлагаагаар хангах, аливаанөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн төлөөлөгчийн хориглосон үйлдэлд хяналт тавих, үйлдэл гарсан тохиолдолд холбогдох байгууллагад хандах;

7.1.10.шүүх дэх эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангах;

7.1.11.иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах, арга зүйн дэмжлэг, туслалцааүзүүлэх;

7.1.12.чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Хуульчдын холбоо болон бусад байгууллагатай харилцах, хамтран ажиллах;

/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.13.шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах;

7.1.14.шүүхийн санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн албыг зохион байгуулж, хянан шалгаж удирдах;

7.1.15.шүүхийг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах нэгдсэн бодлого батлах, хэрэгжүүлэх;

7.1.16.шүүхийн тээвэр, холбоо, мэдээлэл шинжилгээ, программ хангамж, тэдгээрийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг зохион байгуулах;

7.1.17.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;

7.1.18.техник хэрэгсэл, түүнийг ашиглах мэргэжилтнээр хангаж, засвар үйлчилгээг зохион байгуулах;

7.1.19.шүүхийн нэгдсэн сүлжээнд шүүх болон шүүхийн захиргааны байгууллагыг холбож, түүнийг ашиглах техникийн нөхцөлөөр хангах;

7.1.20.шүүхийг Монгол Улсын хуулийн албан ёсны эхээр тогтмол хангах болон хууль тогтоомжийн актын бүртгэл, лавламжийн ажлыг зохион байгуулах;

7.1.21.хэргийн хөдөлгөөний удирдлагын чиг үүргийг дараах байдлаар хэрэгжүүлэх:

7.1.21.а.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх, шүүх хуралдаанд бэлтгэх стандарт, аргачлалыг баталж, удирдамжаар хангах;

 

9.1.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тодорхой тохиолдолд арга хэмжээ авах;

9.1.2.шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх.

10.1.1.хүний нөөцийн бүртгэл, судалгаа, төлөвлөлт, хуваарилалт, хангалтыг зохион

байгуулах;

10.1.2.шүүхийн захиалга, судалгаанд үндэслэн шүүхийн хүний нөөцийн хөдөлгөөнийг удирдах;

10.1.3.шүүгчийн туслах болон шүүхийн захиргааны ажилтны орон тоог тогтоох;

10.1.4.шүүгч болон шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах, мэргэшлийг нь дээшлүүлэх сургалтыг Хуульчдын холбоо, Төрийн албаны зөвлөл болон сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулах;

/Энэ заалтад 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.1.5.шүүхийн захиргааны байгууллагын ажлын үр дүн, ажилтны ажил хэргийн ур чадвар, мэргэшлийн түвшинг тодорхойлох шалгуур үзүүлэлт, журмыг тогтоож хэрэгжүүлэх;

10.1.6.хууль тогтоомжийн дагуу шүүхийн захиргааны ажилтанд зэрэг дэв олгох, түүнийг төрийн шагнал, хүндэт цолд тодорхойлох.

12.1.1.шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийг захиргааны удирдлагаар хангах, шүүгчдийг шилж олох, шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхийн хэрэгжилтийн талаар цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмолмэдээлэх;

12.1.2.шүүхийн шийдвэр, тогтоолыг эмхтгэн хэвлэх болон цахим хуудсанд тогтмол байрлуулах;

12.1.3.шүүхийн цахим хуудсыг тогтмол шинэчлэх;

12.1.4.шүүхийн үйл ажиллагаа, хянан шийдвэрлэсэн хэрэг, маргааны талаар олон нийтэд мэдээлэх;

12.1.5.мэдээлэл, лавлагааны үйлчилгээг зохион байгуулах;

12.1.6.шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг бичгээр болон цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулах.

21.1.2.шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;
21.1.3.шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих;
21.1.4.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;
21.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;
21.1.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;
21.1.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?